Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1998-01-02, Улаанбаатар2

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, уг хуульд заасан журмыг 1998 оны I улиралд багтаан баталж гаргах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.ЭНХСАЙХАН/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ