Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай

uih-togtool

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай

1998-01-08, Улаанбаатар5

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтыг 1 дүгээр хавсралт, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.

Энэхүү тогтоолоор баталсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны нэр төрлийг нарийвчлан гаргаж, Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн кодод оруулан батлах эрхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т олгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ