Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

1998-11-05, Улаанбаатар109

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 17 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд улсын төвлөрсөн төсвөөс зарцуулах зардлын хэмжээг 5579080 төгрөг байхаар тогтоосугай.

2.

Нөхөн сонгуульд зарцуулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ