Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 09 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 09 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 09 тоот дүгнэлтийн тухай

1998-11-12, Улаанбаатар112

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно" гэсэн заалтууд ба 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа "Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ