uih-togtool
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрБайнгын хороодын дарга нарыг сонгох тухай
1998-11-12, Улаанбаатар113
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Н.Батцэрэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар С.Ламбаа, Төсвийн байнгын хорооны даргаар Я.Эрхэмбаяр, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Хувьтөгөлдөр нарыг тус тус сонгосугай.
Энэ тогтоолыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ