Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Үндсэн хуулийн цэцийн 08 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 08 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 08 тоот дүгнэлтийн тухай

1998-11-12, Улаанбаатар117

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өмгөөллийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10, мөн зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ