Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн төсөл буцаах тухай

1998-01-15, Улаанбаатар8

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх явцад хууль санаачлагч болон Эдийн засгийн байнгын хорооны гаргасан саналыг үндэслэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар эдгээр хуулийн төслүүдийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ