uih-togtool
Ж.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай
Хүчин төгөлдөрЖ.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай
1998-01-15, Улаанбаатар11
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын төрийн тэргүүн агсан Ж.Батмөнхийн эхнэр Авирмэдийн Дариймаад дараахь тэтгэмж, тусламж олгохоор тогтоосугай:
ахуй хангамжид нь зориулж өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны хөлс /халаалт, ус, СӨХ, кабель гм/, цахилгааны болон гэрийн утасны нийт төлбөрийг төрөөс олгох;
сар тутам сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох;
биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж 5 сая /таван сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.
Дээрх 1 дэх хэсгийг 2006 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолоор өөрчлөн найруулсан
Энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг төсвийн зохих хэсгээс жил бүр гаргаж байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 1998 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ