uih-togtool
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай тогтоолд нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТөрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай тогтоолд нэмэлт оруулах тухай
1998-01-16, Улаанбаатар13
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“ Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл”-ийн “ТӨ-VA”-ийн тусгай албан тушаалд “Үндэсний статистикийн газрын дарга”, “ТӨ-VIA”-ийн тусгай албан тушаалд “Үндэсний статистикийн газрын дэд дарга” гэж тус тус нэмсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ