Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах тухай

1998-12-02, Улаанбаатар121

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголын ардчилсан хөдөлгөөний нэрт удирдагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: зөвлөх

Ажлын хэсгийн ахлагч:

Т.Эрдэнэбилэг

-Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Р.Бадамдамдин

-Улсын Их Хурлын гишүүн

Д.Дэмбэрэл

-Улсын Их Хурлын гишүүн

Ж.Батдэлгэр

-Улсын Их Хурлын Тамгын газрын

2.

Хууль зүйн байнгын хорооноос баталсан удирдамжийн дагуу ажиллахыг Ажлын хэсэг /Т.Эрдэнэбилэг/-т үүрэг болгосугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД