uih-togtool
Хөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах тухай
Хүчин төгөлдөрХөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах тухай
1998-01-22, Улаанбаатар18
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 2 дугаар хавсралт, Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
Хөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөөний биелэлтэд байнга хяналт тавьж, биелэлтийн явцыг жил бүр гарган Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж байхыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ