uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
1998-12-21, Улаанбаатар128
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сономцэрэнгийн Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар; Ням-Осорын Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ