uih-togtool
Тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын төсөл буцаах тухай
1998-01-23, Улаанбаатар23
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1997 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай ойлголт, үзэл баримтлал тодорхой биш байгаа, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг төсөлд дутуу анхаарсан зэрэг үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай. 2. Холбогдох тогтоолын төслийг дахин боловсруулж, 1998 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ