uih-togtool
1998 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөр1998 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
1998-01-23, Улаанбаатар24
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 1998 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосугай: Нэг. Төрийн байгуулалтын чиглэлээр:
а.Олон түмний мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл б. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл в. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
Сонгуулийн тухай хуулийн төсөл
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Лоббийн тухай хуулийн төсөл
Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн байдлын тухай журмын төсөл /тогтоолын төсөл/
Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хоёр. Нийгмийн бодлогын чиглэлээр
Гэр бүлийн тухай хуулийн төсөл
Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
Эмийн тухай хуулийн төсөл
Ариун цэврийн тухай хуулийн төсөл
Эрүүл мэндийн үндэсний бодлого
Нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн төсөл
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл
Технологи дамжуулах тухай хуулийн төсөл
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого
Залуучуудын тухай хуулийн төсөл Гурав. Эдийн засаг, төсвийн асуудлаар:
Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл
Улсын төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Газар хувьчлах тухай хуулийн төсөл
Иргэний хувийн өмчийн газрын тухай хуулийн төсөл
Орон сууцны тухай ерөнхий хуулийн төсөл
Барилгын тухай хуулийн төсөл
Хот байгуулалтын тухай хуулийн төсөл
Хувьцаат компанийн тухай хуулийн төсөл
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн төсөл
Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл
а.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал б.Монгол Улсын хүн амын нутагшлын байршил, хөгжлийн ерөнхий төсөл
Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай асуудал /холбогдох хууль тогтоомжийн төсөл/ Дөрөв. Аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр:
Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
”Монгол Улсын цэргийн номлолын үндэс” -д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Тав. Хууль зүйн чиглэлээр:
Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Зургаа. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудлаар:
Газрын бүртгэл, зураглалын тухай хуулийн төсөл
Бусад
Засгийн газраас өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг 1998 оны 3 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар өмнө хэлэлцэж эхэлсэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
Энэ тогтоолын хавсралтад дурьдсан Ерөнхийлөгч, Байнгын хороод /Улсын Их Хурлын гишүүн/, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр санал болгосон хуулийн төслүүдээс нэн яаралтай, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай бөгөөд боловсруулалтын хувьд бэлэн болсон төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар тодорхой хугацаанд хэлэлцэхээр хууль тогтоомжид заасан асуудлыг хаврын ээлжит чуулганаар цаг тухайд нь хэлэлцэж байхаар тогтоосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ