Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1998-04-09, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл нь одоогийн дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын хуулиуд, даатгалын тогтолцооны үндсэн зарчим, үзэл баримтлал, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх журамтай харшилж байна гэсэн үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ