Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоолын төсөл буцаах тухай

1998-04-10, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтайванаас 1997 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэмд өөрчлөлт оруулах тухай”, “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журамд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг шүүгч нарын албан тушаалын цалингийн хэмжээг 1997 онд нэмэгдүүлсэн, 1998 оны төсөвт эх үүсвэр нь тусгагдаагүй, түүнчлэн Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын бүтэц, орон тоо, зохион байгуулалт, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг нэгдсэн бодлоготойгоор иж бүрэн авч үзэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр уг тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасугай.

2.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын бүтэц, орон тоо, зохион байгуулалт, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг иж бүрнээр судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ