Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1998-04-16, Улаанбаатар32

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 1998 оны 3 дугаар сарын 9-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн төсөл нь орон сууцны төлөвлөлт, санхүүжилтийн асуудлыг цогц байдлаар авч үзээгүй, орон сууцны ашиглалт, үйлчилгээний салбарыг зах зээлийн нөхцөлд өөрчлөн зохион байгуулах, түүнд оролцогч төрийн болон хувийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагын асуудлыг орхигдуулсан, хуулиар зохицуулах объектыг зөрчилтэй тодорхойлсон, орон сууц нь нийтийн эрх ашгийг хөндсөн нийгмийн эмзэг асуудал болохынх нь хувьд түүнийг нийгмийн хамгааллын хэрэгсэл болгох талаас хуулийн зохицуулалт хийгдээгүй гэсэн үндэслэлээр энэхүү хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

2.

Засгийн газраас 1998 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууц хувьчлах тухай, Дундын өмчлөлийн орон сууцны тухай болон Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл нь орон сууц хувьчлах бодлогод нийцээгүй, төрийн өмчийн орон сууцыг гэрээний үндсэн дээр иргэдэд эзэмшүүлэх эрхийг хязгаарлах агуулгатай болсон байна гэсэн үндэслэлээр эдгээр хуулиудын төслийг санаачлагчид нь буцаасугай.

3.

Орон сууцны тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1-д заасан үндэслэлийг харгалзан дахин боловсруулж 1998 оны 5 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ