uih-togtool
Нөхөн сонгууль зарлах тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгууль зарлах тухай
1998-04-17, Улаанбаатар34
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 37 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ