Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

1998-04-17, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 37 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд улсын төвлөрсөн төсвөөс зарцуулах зардлын хэмжээг 5 423 080 төгрөг байхаар тогтоосугай.

2.

Нөхөн сонгуульд зарцуулах зардлыг төсвийн холбогдох хэсгээс гаргахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ