uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
1998-04-17, Улаанбаатар36
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Казиногийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах боломжтой гэж үзсүгэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Казиногийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авч хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг эрүү, иргэний болон захиргааны тодорхой хэргийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтанд хамаарахгүй байхаар тодруулан найруулах нь зүйтэй гэж үзсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ