Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай

1998-04-17, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш ЗО хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй:

1/

банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн;

2/

банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч;

3/

банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр дүгээр зүйл, арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Банкны тухай хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ