uih-togtool
Засгийн газрыг огцруулах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрыг огцруулах тухай
1998-04-22, Улаанбаатар39
1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы мэдэгдлийг хэлэлцээд, нууцаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 59 нь буюу 98,3 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж санал өгсөн тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 17, 19 дүгээр зүйл, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.
Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /М.Энхсайхан/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Энэ тогтоолыг 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ