Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1998-04-23, Улаанбаатар41

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар экспортын гаалийн татварын асуудлыг нэгдсэн бодлоготойгоор цогцолбор авч үзээгүй, хаягдал зэс, гуулийн экспортын гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээнд байгаа зэс бүхий зүйлсийг хулгайлахыг зогсоох оновчтой арга зам мөн эсэхийг судалж үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ