Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

1998-04-23, Улаанбаатар43

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Зарим албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон зарим албан тушаалын цалингийн хэмжээг 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ