uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 06 тоот дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 06 тоот дүгнэлтийн тухай
1998-04-23, Улаанбаатар46
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ