Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

1998-04-29, Улаанбаатар49

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Сангажавын Баярцогт; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Ринчиннямын Амаржаргал; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Бат-Эрдэнийн Батбаяр; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар Норовын Алтанхуяг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар Саригийн Батчулуун нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ