uih-togtool
Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай
1998-04-29, Улаанбаатар50
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж, Засгийн газрын зарим гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цохиогийн Адьяасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Шүхэрийн Алтангэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Пунцагийн Цагааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын; Лувсанбалдангийн Нямсамбууг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын; Жүгнээгийн Амарсанааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ