Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

1998-05-06, Улаанбаатар51

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Санжаасүрэнгийн Зориг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар Шаравжамцын Батбаяр нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ