Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай

uih-togtool

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай

1998-05-14, Улаанбаатар55

1.

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;

2/

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гаргах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ