uih-togtool
Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай
Хүчин төгөлдөрТөрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай
1998-05-15, Улаанбаатар56
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хавсралтын ёсоор баталсугай.
Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг Төрийн цэргийн бодлогын үндэст нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг тусгайлан боловсруулж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар тухай бүр батлуулж байхаар тогтоосугай.
Монгол Улсын "Төрийн цэргийн бодлогын үндэс"-ийг "Төрийн нууцын тухай хууль"-д нийцүүлэн хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Цэргийн номлолын үндэс"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ