uih-togtool
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1998-05-21, Улаанбаатар59
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дайны байдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:
Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг 2001 онд багтаан Дайны байдлын тухай хууль тогтоомжтой нийцүүлэх;
УИХ-ын 2001 оны 77 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах болон тухайн үед мөрдөгдөх хууль, тогтоомжийн жагсаалт, төслийг 2002 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
УИХ-ын 2001 оны 77 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
энэ хуульд заасан дүрэм, журмыг 2001 онд багтаан гаргах.
УИХ-ын 2001 оны 77 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ