uih-togtool
Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, гишүүнээр батлах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, гишүүнээр батлах тухай
1998-05-28, Улаанбаатар60
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийн нь гаргасан хүсэлтийг үндэслэн Р.Амаржаргалыг Төсвийн болон Эдийн засгийн, Н.Алтанхуягийг Нийгмийн бодлогын, С.Баярцогт, Б.Батбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, С.Батчулууныг Төрийн байгуулалтын, Д.Энхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргалыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Н.Алтанхуягийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн, Бат-Эрдэнийн Батбаярыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ