uih-togtool
Нөхөн сонгууль зарлах тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгууль зарлах тухай
1998-05-28, Улаанбаатар64
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 53 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 1998 оны 7 дугаар сарын 5-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ