uih-togtool
Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
1998-05-28, Улаанбаатар65
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 53 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд улсын төвлөрсөн төсвөөс зарцуулах зардлын хэмжээг 3.504.300 төгрөг байхаар тогтоосугай.
Нөхөн сонгуульд зарцуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ