uih-togtool
М.Энхсайханы хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрМ.Энхсайханы хамгаалалт, хангамжийн тухай
1998-05-28, Улаанбаатар69
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Мэндсайханы Энхсайханыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасугай:
дээрх хугацаанд М.Энхсайханд суудлын автомашинаар үйлчлэх;
М.Энхсайханд Улсын Их Хурлын 1998 оны 43 дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий сайдын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгох;
энэ тогтоолын 2 дахь хэсгийн 2-т заасан хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын цалин, хөлс нь өмнөх албан тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгох.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ