uih-togtool
Засгийн газрын гишүүн байсан зарим хүмүүсийн тэтгэмжийн тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын гишүүн байсан зарим хүмүүсийн тэтгэмжийн тухай
1998-05-28, Улаанбаатар70
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ш.Алтангэрэл, Ж.Амарсанаа, Ц.Адъяасүрэн, Д.Дорлигжав, Ч.Лхагважав, Г.Нямдаваа, Л.Зориг, П.Цагаан, Л.Нямсамбуу нарт тодорхой ажил, албан тушаал эрхлээгүй нөхцөлд Улсын Их Хурлын 1998 оны 43 дугаар тогтоолоор тогтоосон цалин, хууль тогтоомжоор тогтоосон бусад нэмэгдлүүдтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаагаар олгохоор тогтоосугай.
Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг энэ тогтоолын 1 дэх хэсэгт дурдсан хугацааны дотор тодорхой ажил, албан тушаал эрхлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, хэрэв ажил, албан тушаалд томилогдвол ажил, албан тушаалын цалин хөлс Засгийн газрын гишүүнийхээс бага байвал зөрүүг тооцож олгохыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ