Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Монголбанкинд худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Монголбанкинд худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкинд худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээг тогтоох тухай

1998-05-28, Улаанбаатар71

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Алт олборлодог аж ахуйн нэгжүүдээс 1998 онд олборлож Монголбанкинд худалдан авах алтны доод хэмжээг 7390 килограмм байхаар тогтоосугай.

2.

Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 1998 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 126,6 килограмм, мөнгөний хэмжээг 1039,5 килограмм байхаар тус тус тогтоосугай.

3.

Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөлд борлуулж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ