Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийн тухай

1998-07-23, Улаанбаатар77

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц,хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ", мөн хуулийн тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ