uih-togtool
Засгийн газрыг огцруулах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрыг огцруулах тухай
1998-07-24, Улаанбаатар83
Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүнээс Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай тавьсан саналыг хэлэлцээд нууцаар санал хураахад, чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 42 нь буюу 56 хувь нь Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.
Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ц.Элбэгдорж/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Энэ тогтоолыг 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ