Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

1998-07-24, Улаанбаатар84

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан хавсралтад Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж "Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг" болгон өөрчилсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ