Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

uih-togtool

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

1998-08-06, Улаанбаатар89

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн С.Ламбаа, Д.Цогт-Очир нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Ү.Наранцэцэгийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ