Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Ерөнхийлөгчийн хоригийн тухай

uih-togtool

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

1998-08-27, Улаанбаатар99

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ