uih-togtool
1999 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөр1999 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
1999-10-07, Улаанбаатар58
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 1999 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай: Нэг. Төрийн байгуулалтын чиглэлээр:
Монголын Үндэсний радио, телевизийн тухай хуулийн төсөл; Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төсөл;
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Сонгуулийн хуулийн төсөл;
Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл;
Түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл;
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл. Хоёр. Эдийн засгийн чиглэлээр:
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн төсөл;
Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл;
а.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал; б.Монгол Улсын нутагшилт байршил, хөгжлийн ерөнхий төсөл;
Газар хувьчлах тухай хуулийн төсөл;
Иргэний хувийн өмчийн газрын тухай хуулийн төсөл;
Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл;
Үнэт цаасны тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий хуулийн төсөл ;
Гадаадын зээл тусламжийг авах, зохицуулах тухай хуулийн төсөл ;
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Цахилгааны тухай хуулийн төсөл;
Дулааны тухай хуулийн төсөл;
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл;
Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл;
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Автозамын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Худалдааны тухай хуулийн төсөл;
Аж үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2000 оны үндсэн чиглэл, Төрөөс 2000 онд баримтлах мөнгөний бодлого. Гурав. Төсвийн чиглэлээр:
Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Үнэлгээний үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;
Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл;
Орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл;
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл;
Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл;
1998 оны улсын төсвийн гүйцэтгэл;
Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Татварын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх зарим арга хэмжээний тухай. Дөрөв. Нийгмийн бодлогын чиглэлээр:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Жирэмслэх, үр тогтохоос мэс заслын аргаар сэргийлэх, жирэмслэлтийг хожуу хугацаанд таслах тухай хуулийн төсөл;
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;
Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл;
Донорын тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Боловсролын даатгалын тухай хуулийн төсөл ;
Хөдөлмөрийн арбитрын дүрмийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Эх хэлний тухай хуулийн төсөл;
Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Конвенцид нэгдэн орох тухай /Эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын тухай, Багшийн эрх зүйн байдлын тухай/. Тав. Аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр:
Дипломат албаны тухай хуулийн төсөл;
Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл. Зургаа. Хууль зүйн чиглэлээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн төсөл;
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;
Зар сурталчилгааны тухай хуулийн төсөл;
Хувийн мөрдөлт, хамгаалалтын тухай хуулийн төсөл;
Эрүүгийн хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Иргэний хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Шүүхийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;
Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төсөл;
Авилгалтай тэмцэх байгууллагын тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдон гарах бусад шийдвэрийн төсөл;
Галт зэвсгийн тухай хуулийн төсөл;
Гадаад худалдааны арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Долоо. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудлаар:
Халиун бугын үндэсний хөтөлбөр;
Газрын кадастрын тухай хуулийн төсөл;
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Хаягдал ус зайлуулах, түүнд төлбөр ногдуулах тухай хуулийн төсөл;
Хүнсний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Амьтны аймгийн тухай хуулийн төсөл;
Ан агнуурын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
Аюултай хог хаягдлыг зайлуулахад зөвшөөрөл олгох тухай хуулийн төсөл;
Байгалийн нөөц ашигласан төлбөрийн орлогоос нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл;
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл;
Ой мод боловсруулах салбарын үйлдвэрийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан хот, тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл;
Бусад.
Улсын Их Хуралд өмнө өргөн мэдүүлсэн бөгөөд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн хуулиудын төслийг намрын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
Улсын Их Хурлын 1999 оны намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн Засгийн газраас санаачлах хуулиудын төслийг даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ