uih-togtool
Шүүгчийн орон тоо батлах тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо батлах тухай
1999-10-07, Улаанбаатар59
Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн орон тоог ерөнхий шүүгч 1, шүүгч 3-аар баталсугай.
Нийслэлийн шүүхийн шүүгчийн орон тоог 3-аар, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багануур-Багахангай дүүргийн шүүхийн шүүгчийн орон тоог тус бүр 1-ээр нэмэгдүүлэн баталсугай.
Энэ тогтоолыг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ