uih-togtool
Ажлын хэсэг байгуулах тухай
Хүчин төгөлдөрАжлын хэсэг байгуулах тухай
1999-10-07, Улаанбаатар60
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улс, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувийн хэвшлийг хөгжүүлэх төслийн тухай Хөгжлийн Зээлийн Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч:
Ц.Ганхуяг
-Улсын Их Хурлын гишүүн
Гишүүд:
Н.Алтанхуяг
-Улсын Их Хурлын гишүүн
С.Баярцогт
-Улсын Их Хурлын гишүүн
О.Дашбалбар
-Улсын Их Хурлын гишүүн
Ц.Нямдорж
-Улсын Их Хурлын гишүүн
Ч.Улаан
-Улсын Их Хурлын гишүүн
Я.Эрхэмбаяр
-Улсын Их Хурлын гишүүн
Хөгжлийн Зээлийн Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг 2000 оны 6 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Ц.Ганхуяг/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ