Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1999-10-08, Улаанбаатар62

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Иргэн хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх тухай" хуулийн төслөөр зохицуулах харилцааны үндсэн хууль болох Иргэний хууль нь шинэчлэгдэн боловсруулагдаж байгаа болон хуулийн гол үзэл санаа нь уг Иргэний хуулийн төсөлд туссан зэрэг үндэслэлээр бие даасан хууль гаргах шаардлагагүй тул төслийг хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ