Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

uih-togtool

Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

1999-10-14, Улаанбаатар64

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Эрүүл мэнд, боловсрол,соёл урлагийн байгуулагуудыг хувьчлах асуудлыг нийгмийн салбар дахь хувьчлалыг зохицуулсан хууль батлагдсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

Энэ хэсгийг Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан

3.

/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ