Нүүр ›
uih-togtool ›
1999 ›
Орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл буцаах тухай
uih-togtool
Орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрОрлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл буцаах тухай
1999-10-14, Улаанбаатар65
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төслийг тодорхой аж ахуйн нэгжийн хувьд тусгайлсан байдлаар хууль гаргаж татвараас чөлөөлөх, хөнгөлөх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ