Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах тухай журмыг батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах тухай журмыг батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах тухай журмыг батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

1999-10-14, Улаанбаатар70

Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах тухай журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Улсын Их Хурлын гишүүн албан ажлын шугамаар гадаад, дотоодын зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зүйл өгөхөд нэг удаад 15000 хүртэл буюу улиралд 45000 хүртэл төгрөгийг төсөвлөн олгож байхаар тогтоосугай.

3.

Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэмийн албан ёсны айлчлалаар гадаад явахад орон тус бүрт 25000 төгрөг, танилцах аялалаар явахад орон тус бүрт 20000 төгрөгөөр тооцож тус тус бэлэг дурсгалын зүйл олгож байхаар тогтоосугай.

4.

Улсын Их Хурлын гишүүний төсвийг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах асуудлыг энэ тогтоолоор баталсан журмын дагуу зохион байгуулан хэрэгжүүлэх, зочин төлөөлөгчид болон айлчлалд зориулсан бэлэг дурсгалын зүйлийг үндэсний соёл, урлагийн онцлогийг харуулсан хүндэтгэл ёслолын шинжийг агуулсан байхаар зохицуулж бэлтгэж байхыг Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Энэбиш/-т үүрэг болгосугай.

5.

Энэ тогтоол, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус үүрэг болгосугай.

6.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, зарим зардлын хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1, 3, 5, 6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

7.

Энэ тогтоолыг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ