Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

uih-togtool

Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

1999-10-21, Улаанбаатар73

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24-р зүйл, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12-р зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батбаяр, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Нарангэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтайван, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Бадамдамдин, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Төмөртогоо нарыг тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ